Дундговь аймгийн ШТС-уудад АИ-92 шатахууны үнэ 100 төгрөгөөр буужээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-12 16:42:18
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2018 оны 12 сарын 04-нд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар шатахууны үнэ ханшийн өсөлтийн асуудлаар нефть импортлогчийн төлөөлөгч нартай уулзаж, 12 дугаар сарын 7-ноос эхлэн шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулахаар тохиролцсоны дагуу Дундговь аймгийн ШТС-уудад  12 дугаар сарын 8-наас эхлэн АИ-92 шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулаад байна.  

Харин бусад шатахууны үнэнд өөрчлөлт ороогүй байна.

АИ-92 шатахуун “Жаст-Ойл” ШТС 1960 төгрөгөөр борлуулж байгаа бол “Тэс петролиум”, Петровисийн ШТС-д 30 төгрөгөөр илүү буюу 1990 төгрөг байна. А-80 шатахуун 1800-1970 төгрөгөөр борлуулагдаж байгаа ажээ.

Харин дизель түлш хамгийн хямддаа 2450 төгрөг (Жаст-Ойл) байгаа бол Петровисийн ШТС-д 2530 төгрөгний үнэтэй байна.

Дизель түлш 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “МТ”-ийн ШТС-д 2330 төгрөгөөр зарагдаж байсан бол 2 сар хүрэхгүй хугацаанд 200 төгрөгөөр буюу 2530 төгрөг болтлоо өсчээ.

АИ-92-оос бусад шатахууны үнэ ханшид өөрчлөлт орох эсэх талаар ШТС-ын ажилтнуудаас тодруулахад “одоогоор тодорхойгүй байна” гэсэн мэдээллийг өгч байна. 

Холбоотой мэдээ