Ирэх 7 хоногт хүйтний эрч суларна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. 12-р сарын эхний 10
хоногийн агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас 3,8-7,9 градусаар
хүйтэн байсан бол УЦОШГ-аас гаргасан цаг агаарын урьдчилсан 7 хоногийн мэдээгээр
12 дугаар сарын 12-ноос аймгийн нийт нутгаар хүйтний эрч сулрах төлөвтэй байна.
Гэхдээ 12 дугаар сарын
18- ны өдөр зарим газраар бага зэргийн цас орж, салхи баруун хойноос секундэд
12-14 метр хүрч цасан шуурга шуурах төлөвтэй байна.
12-р сарын 12-ноос 19-нийг
хүртэл шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байх нь ээ.
Цасан бүрхүүлийн хувьд
12-р сарын 11-ний байдлаар Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумдад 2 см зузаантай 5-9
баллын цасан бүрхүүлтэй байгаа бол Хулд, Луус, Адаацаг сумдад 0-1 см зузаантай,
5-9 баллын цасан бүрхүүлтэй, Эрдэнэдалай, Өлзийт сумдад 1-4 баллын мөстсөн
цастай байна. Харин нутгийн зүүн талаар цасгүй байгаа ажээ.