14 төрлийн лавлагаа, мэдээллийг иргэдээс шаардахаа больжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-12-12 16:01:08
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Энэ оны зургадугаар сард УИХ-ын хуралдаанаар “Улсын бүртгэлийн багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцэж баталсаны дагуу уг хууль  12 дугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр бүртгэл, мэдээлэлтэй холбоотой зарим асуудал цэгцэрч  иргэдэд  чирэгдэл багатай болсон байна. Энэ талаар Орхон аймгийн Улсын бүртгэлийн газрын Иргэний бүртгэлийн тасгийн дарга, улсын ахлах бүртгэгч Ө.Ганзориг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Дээрх хууль хэрэгжсэнээр, өмнө нь иргэд шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэхдээ шилжин явж байгаа болон шилжин очиж байгаа газартаа бүртгэл хийлгэдэг байсан бол одоо зөвхөн очиж байгаа газартаа бүртгүүлэх гэнэ. Мөн гэрлэлтээ бүртгүүлэхдээ өмнө нь гэрлэсэн эсэх лавлагаа авдаг байсан бол одоо үүнийг улсын бүртгэгч мэдээллийн сангаасаа өөрөө харах боломжтой болжээ. Ингэснээр иргэдэд учирдаг чирэгдлийг багасгаж байгаа юм. Нийт 14 төрлийн лавлагаа мэдээллийг иргэдээс шаардахгүй болсноороо давуу талтай ажээ. 

Холбоотой мэдээ