Аймгийн хэмжээнд 650 гаруй тоологч ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-12-12 15:51:41


   Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд мал тооллогын мэдээллийн эрэлт хэрэгцээ эрс ихэсч байгаа аж. Учир нь мал тооллогын мэдээллийг ашиглаж даатгалын нөхөн төлбөр олгох, мал эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх, малчдын нийгмийн халамж, ажил эрхлэлттэй холбоотой асуудлыг шийдэх, орон нутгийн эдийн засгийн чадавхийг үнэлэх, хөдөө аж ахуйн салбарын төлөвлөлт, бодлого боловсруулалт хийх зэрэгт өрхөд суурилсан бодитой мэдээлэл шаардагдах болсон байна.


Иймээс энэ сарын 7-оос эхлэсэн мал, тэжээвэр амьтад, хашаа худаг, тэжээлийн тооллогыг аймгийн хэмжээнд аль болох чанартай хийхийг Статистикийн хэлтсээс зорьж байна.

Увс аймагт мал тооллогын ажлын хүрээнд 11-р сарын 28-нд сумдын статистикийн ажилтнуудыг сургалтад хамруулан бэлтгэл ажлыг хангасан. Энэ сарын 7-оос эхлэн 186 хэсгийн 650 гаруй тоологч нар мал, тэжээвэр амьтад, хашаа, уст цэгийг тоолох ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. Иймд малчид иргэд зураглал маршрутын дагуу малаа тогтсон цагт нь хашиж бэлтгэх, гэр орондоо эзэнтэй байх, тоологч нартай хамтарч  мэдээллийн бааз суурийг бий болгоход дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна” хэмээн аймгийн Статистикийн хэлтсийн дарга П.Тунгалаг хэллээ.

Холбоотой мэдээ