Аймгийн нөөц дэх өвс, тэжээлийг малчдад тарааж дуусч байна
Архангай /МОНЦАМЭ/. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай Засгийн газрын 186 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 02 тоот албан даалгаврыг гарган хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн нөөцийн өвсийг Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Батцэнгэл, Хашаат, Өгийнуур сумдад тээвэрлэн байршуулж, малчдад тарааж дуусч байна гэдгийн аймгийн ОБГ-аас мэдээллээ.
2278 өдөр