Оюутнууд дадлага хийх эксковатортой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-01-16 22:12:03

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн оюутнууд дадлага хийх эксковатортой боллоо.  

Орон нутгийн бодлогын түвшинд аймгийнхаа Политехник коллежийн сурах орчин материаллаг баазыг сайжруулахад онцгой анхаарч байна. Үүний нэг нь "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн хөрөнгө оруулалтаар Политехник коллежийн хүнд машин механизмын ангийн оюутнуудад дадлага сургуулилт хийхэд нь зориулсан экскoватортой болгосон явдал юм. Ингэснээр уул уурхайд нэн хэрэгцээтэй чадварлаг мэргэжилтэнг орон нутагтаа бэлтгэх нөхцөл боломжийг бүрдүүлж байна. Эксковатор нь БНСУ-ынх бөгөөд дагалдах хэрэгсэл буюу алх, шанагатайгаа нийлээд 183 сая төгрөгийн үнэтэй гэнэ. 

Мөн Политехникийн коллеж энэ сарын есөнд олон улсын чанар стандартад нийцсэн гагнуурын дадлагын байртай болсон юм. 

Холбоотой мэдээ