Н.Бархас: Донор малыг гадаадаас оруулж ирэх шаардлагатай
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Олон жил яригдсан “Малын удмын сангийн үндэсний төв”-ийг ашиглалтад оруулах ажил 2018 онд биелэлээ олсон. 22.3 га талбайг хамарсан тус цогцолборын нийт төсөвт өртөг 17 тэрбум төгрөг байсан. 2014-2015 онд хийгдэх ёстой байсан ч санхүүжилт ороогүйн улмаас барилгын ажил зогссонги байдалд 2 жил болсон. Харин үндэсний хэмжээний төвийн барилгын ажлыг үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах талаар УИХ-ын гишүүд холбогдох яам, газрын удирдлагуудтай уулзаж барилгын ажлын зогсонги байдал юунаас болсон, цаашид эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг тогтоосон байна.
1932 өдөр