Архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглов

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-05-15 11:33:46

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт Гэр бүлийн өдрөөр архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглов. 

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны 9 дүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн 5 дугаар capын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Үүнтэй холбогдуулан улсын хэмжээнд тус өдрийг өрх гэр бүлийн хөгжил, хүүхэд бүрийн эрүүл аюулгүй орчинд өсч ториноход анхаарч ирсэн. Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын А/556 тоот захирамжаар энэ өдөр аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглолоо. 

Уг захирамжид архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүдийн дарга эрхлэгч нарт зөвлөн, аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Даланзадгад сумын засаг дарга нарт үүрэг болгосон байна.