Хөвсгөлд түр зуурын аадар бороо орлоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-05-14 23:55:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод оройн 21 цагийн орчим хүчтэй салхи шуурч түр зуурын аадар бороо орлоо.


Шуурганы үеэр салхины өрөвхийлөх хурд 24-32 метр секунд хүрч, харах орчин бүрэн хязгаарлагдсан гэдгийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн синоптик инженер Г.Болорчимэг мэдээллээ.

Мөн өнөөдөр бүх нутгаар салхитай байсан бөгөөд Тариалан суманд салхины хурд  24 м/с хүрчээ. Өнөө шөнө ихэнх нутгаар хур тунадас орж, салхи баруун хойноос 10-15м/с, үе үе 18-20м/с хүрч цасан болон шороон шуурга шууран, эрс сэрүүсэхийг анхаарууллаа. Мөрөн хот орчмоор үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, үе үе секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 10-12 градус дулаан байх ажээ.

 

Холбоотой мэдээ