"Манай сумын бахархал" номын уралдаанд 70 орчим бүтээл ирүүлжээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-05-15 10:38:56

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн БСУГ-аас сум бүрийн түүхэн болон бахархлыг ирээдүй хойч үедээ өвлүүлэн сурталчилж таниулах зорилгоор “Манай сумын бахархал” ном бүтээх уралдааныг зохион байгуулав. Уралдаанд 70 орчим бүтээл ирүүлснээс Улаан-Уул сумын номын санч О.Баярсайханы бүтээл тэргүүн байрт,


Чандмань-Өндөр сумын номын санч Дуламсүрэнгийн бүтээл дэд байрт, Цагаан-Үүр сумын соёлын төвийн номын санч Б. Отгонсүрэнгийн бүтээл 3 дугаар байрт шалгарчээ.



Тусгай байрт Эрдэнэбулган сумын сургуулийн номын санч Т.Оюун



Эрдэнэбулган сумын Соёлын төвийн номын санч Б. Оюунтунгалаг нарын бүтээл,


Шилдэг сэтгэмжтэй номоор Цагааннуур сумын сургуулийн номын санч Г. Нансалмаа, 


Цагаан-Уул сумын соёлын төвийн номын санч Т. Батсүх нарын бүтээл шалгарчээ.


Мөн өвөрмөц содон бүтээлээр Төмөрбулаг сумын сургуулийн номын санч С. Мөнхтөр,


Арбулаг сумын сургуулийн номын санч Б. Түмэнбаярын бүтээл тус тус шалгарчээ.


Уралдаанд оролцогчид сум бүрийнхээ бахархлыг цаас, даавуу, торго, мод гээд төрөл бүрийн зүйл дээр бичиж, хэвлүүлж, оёж, сийлж ирүүлсэн байна. 

Холбоотой мэдээ