900 гаруй өрхөд эрүүл ахуйн болон хүнсний бүтээгдэхүүн хүргэлээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-05-14 19:51:41

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Гүүд Нэйборс ОУТББ нь дэлхийг хамарсан Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хорио цээрийн улмаас тусламж дэмжлэг шаардлагатай байгаа Улаанбаатар хот болон Дархан-Уул аймгийн нийт 6500 өрхөд 195 сая төгрөгийн өртөг бүхий эрүүл ахуйн багц болон хүнсний бүтээгдэхүүнийг тараах хүмүүнлэгийн яаралтай тусламжийн аяныг өрнүүллээ. 

Дархан-Уул аймаг дахь салбар болох “Мангирт” Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр нь тус хүмүүнлэгийн тусламжийг Гүүд Нэйборс ОУТББ төсөл хөтөлбөрт хамрагддаг 5,6,15-р багийн нийт 911 өрхөд гэр, гэрт нь хүргэхийн зэрэгцээ короновирусээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийг давхар хүргэн ажилласан байна. Энэхүү хүмүүнлэгийн ажлаа ОБЕГ-ын зөвшөөрлийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудаас өгч буй заавар, зөвлөмжийг чандлан мөрдөж, 4 сарын 27-ноос 5-р сарын 14 хооронд гүйцэтгэсэн аж .
Хүмүүнлэгийн багцад хүнс, эрүүл ахуйн бүтээгдэхүүн, гар ариутгагч, амны хаалт гэх мэт өрхийн хэрэглээний бүтээгдэхүүний багцыг бэлтгэ
жээ. Түүнчлэн жижиг, дунд, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор орон нутгийн оёдлын бүл, хоршоодод 26000 ширхэг даавуун амны хаалтыг захиалан хийлгэсэн аж.
Өнгөрсөн 3 сарын хугацаанд Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр болох үүднээс зорилтот өрхүүд болон дүүрэг, хороодын эрүүл мэндийн байгууллагуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтны дэмжлэг үзүүлэхээс гадна иргэдэд цар тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг хүргэж ажилласан бол энэ удаад дэлхий дахинд цар тахлын тархалтын байдал хурцдаж, эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан эмзэг бүлгийн иргэдийн амьжиргаа улам буурч байгаатай холбогдуулан хүмүүнлэгийн яаралтай тусламжийг төлөвлөн хэрэгжүүлж
ээ.

 

Холбоотой мэдээ