Замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар 2020 оны
тавдугаар сарын 15-ны 10.00 цагаас орон нутгийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй
хугацаагаар хязгаарлалаа.
5 дугаар сарын 15-17-нд салхи секундэд 18-20 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 24-26 метр хүртэл ширүүсч, онц хүчтэй шороон шуурга
шуурах төлөвтэй байгааг аймгийн УЦУОШТ-өөс мэдээлсэн.
Тиймээс цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх
зорилгоор дээрх шийдвэрийг гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сайн
сурталчилж, иргэдэд хүргэхийг үүрэг болгоод байна.
Дундговь аймгийн нийт нутгаар одоо 11-15 м/с салхитай, шороон шуурга шуурч байна. Шуурга өнөө өглөөний 06.00 цагаас эхэлсэн бөгөөд үдээс хойш салхины хурд, хүч нэмэгдэхийг УЦОШТ-өөс анхаарууллаа.