Турк, Саудын Арабын харилцаанд шинэ эрин үеийг эхлүүлэхээр тохиролцов
АНКАРА. /Anadolu/. Турк, Саудын Арабын эрх баригчид хоёр орны харилцаанд хамтын ажиллагааны шинэ эрин үеийг эхлүүлэхээр тохиролцлоо. Энэ тухай Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бен Сальман Аль Сауд нарын лхагва гарагт Анкарад хийсэн хэлэлцээний дараа гаргасан мэдэгдэлд дурджээ.
1114 өдөр