АНУ "Уйгур иргэдийг албадан хөдөлмөр эрхлүүлэхээс урьдчилан сэргийлэх" тухай хуулийг хэрэгжүүлж эхлэв

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-22 14:47:32

ВАШИНГТОН. /VOA/. АНУ мягмар гаргаас эхлэн “Уйгур иргэдийг албадан хөдөлмөр эрхлүүлэхээс урьдчилан сэргийлэх” тухай хуулийг хэрэгжүүлж эхлэв.


Ингэснээр БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны /ШУӨЗО/ бүс нутгаас бараа бүтээгдэхүүн импортолж буй компаниудаас албадан хөдөлмөрөөр ямар ч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлээгүйг нотлох “тодорхой бөгөөд найдвартай” баримт гаргаж өгөхийг шаардах аж.


Voice of America радиогийн мэдээлснээр, тус хууль нь БНХАУ-ын ШУӨЗО дахь геноцидын эсрэг АНУ-ын Засгийн газрын хариу арга хэмжээ юм гэжээ.


Хятадын Коммунист намын зүгээс уйгур үндэстнүүдийг өргөн цар хүрээтэйгээр хянаж, хүний эрхийг зөрчин, албадан хөдөлмөр эрхлүүлж байна гэж АНУ үзэж байгаа юм.


АНУ-ын зарим бизнес эрхлэгчид ч мөн тус хуулийн хэрэгжилтэд санаа зовниж байна. Учир нь зарим бараа бүтээгдэхүүнийг албадан хөдөлмөр эрхлүүлээгүй үйлдвэрлэдэг болохыг нотлох найдвартай, гуравдагч талын хяналт байхгүй.


Хятадын Засгийн газар геноцидын тухай мэдэгдлийг тууштай няцаасаар байгаа ч Их Британи, Нидерланд, Литва улсууд болон зарим хүний эрхийн байгууллагууд үүнтэй ижил дүгнэлтэд хүрсэн байна. 

Холбоотой мэдээ