ӨМНӨГОВЬ: Нийт нутгаар огцом хүйтэрнэ
Даланзадгад, 2026 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нийт нутгаар 3 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд цас орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүй. Ихэнх нутгаар -10-20 градусаар огцом хүйтрэх төлөвтэй байгааг ЦУОШГ-аас анхаарууллаа.
48 өдөр