“Эрүүл-Алтай” хөтөлбөрийн хоёрдугаар ээлж хэрэгжиж эхэллээ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс санаачлан “Эрүүл-Алтай” хөтөлбөр, “Архигүй Алтай” дэд хөтөлбөрийг аймгийн ЗДТГ, Эрүүл мэнд, Цагдаагийн газартай хамтран энэ оны тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн эхний ээлж тав, зургаадугаар сард Говь-Алтай аймгийн хойд бүсийн сумдад хэрэгжсэн бол хоёрдугаар ээлжийн энэ сарын 14-ний өдрөөс Есөнбулаг сумын Рашаант баг, Гуулин, Дэлгэр, Чандмань, Эрдэнэ, Баянтоорой, Алтай, Цогт, Цээл, Бигэр сумдад 29-ний өдөр хүртэл ажиллах ажээ.
1841 өдөр