Р.Санжжав: Чихрийг орлох бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэж байна
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн баялаг бүтээгч, “Хуруухан”, “Эрхийхэн”, “Чигчийхэн” нэрийн чипсэн ааруул үйлдвэрлэлээрээ олны танил болсон “Баян таян” ХХК-ийн захирал Р.Санжжавтай ярилцлаа. Тэрээр анх 2008 онд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байсан бол өдгөө үйл ажиллагаагаа өргөжүүлж “Баян таян” ХХК-аа байгуулжээ.Үйлдвэр чихрийг орлог шинэхэн бүтээгдэхүүн болох “Ааруулан чихэр”, “Цагаан доктор”-ыг хот хөдөөгийн хэрэглэгчдэдээ хүргэж эхлээд байгаа аж. Захирал Р.Санжжав “ХААИС-ийг мал зүйчээр төгссөн боловч авто осолд орж хөдөлмөрийн чадвараа алдсан ч амьдралд бууж өгөхийг хүсээгүй” юм.
1819 өдөр