“Цодгор хүү-2020” өсвөрийн шатарчдын тэмцээнд 205 хүүхэд оролцлоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-01-20 22:00:54

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн өсвөрийн шатарчдын “Цодгор хүү-2020” тэмцээнд 205 хүүхэд оролцож аваргуудаа шалгарууллаа.

Тодруулбал, тэмцээнд Говь-Алтай аймгийн Бигэр, Баян-Уул, Төгрөг, Тонхил, Алтай, Гуулин, Хөхморьт, Дарив, Алтай хотын зургаан сургууль, Шатрын сургууль, Хүүхдийн ордон, таван цэцэрлэгийн 205 шатарчин оюун ухаанаа уралдууллаа. Өмнөх жилээс хоёр дахин олон шатарчин энэ сарын 18, 19-ний өдөр тойргийн болон швейцар системээр тоглож шилдгээ тодруулсан юм. 

Тэмцээний өрсөлдөөний тухайд Говь-Алтай аймгийн Биеийн тамир спортын газрын дэргэдэх “Уран нүүдэл” клуб, Хүүхдийн ордны тамирчдын дунд медалийн өрсөлдөөн болсноос “Уран нүүдэл” клуб илүүрхлээ. Багийн дүнг танилцуулбал, БТСГ-ын дэргэдэх “Уран нүүдэл” клуб дөрвөн алт, зургаан мөнгө, таван хүрэл, Хүүхэд залуучуудын ордны баг тамирчид гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл, Бигэр сум нэг алт, нэг хүрэл, хоёрдугаар сургууль нэг мөнгө, гуравдугаар сургууль нэг хүрэл медаль хүртжээ.


Холбоотой мэдээ