Алба хаагчид 15 хүний амийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-22 09:23:55

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Төв, орон нутгийн онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт дуудлагын дагуу 15 хүний амийг аварч, 209 иргэнийг утаатай бүсээс гаргаж, аюулгүй байдлыг хангажээ.


Улсын хэмжээнд дээрх хугацаанд нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 79 удаагийн дуудлага ирсэн байна. Нийт дуудлагын 65 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, 12 нь усны болон зам тээврийн осол дуудлага байв. 

Холбоотой мэдээ