"Өдөр бүр инээмсэглээрэй ээжээ" үйл ажиллагаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-01-23 21:11:35

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн "Мөрдөстэй бүсгүйчүүд" эмэгтэйчүүдийн зөвлөлийн санаачилгаар "Өдөр бүр инээмсэглээрэй ээжээ" үйл ажиллагаа боллоо.


Нийгэм, өөрийн хүрээлэл, гэр бүлдээ нөхцөл байдлаас үл хамааран сайн нөлөөлөл үзүүлж чаддаг, олон төрлийн чадвар эзэмшсэн таван бүсгүйг сонгон урамшуулсан байна. Мөн үеэр хүүхдүүд нь ээждээ зориулж захидал бичин сэтгэлийн үгээ илэрхийлж гэнэтийн бэлэг барьсан юм. Энэхүү үйл ажиллагаа нь хүүхдүүдээ зөв хүн болгон хүмүүжүүлж, бусдад болон нийгэмдээ зөв үлгэр дуурайлал болж буйг нь мэдрүүлж цаашид олон эмэгтэйд нөлөөлөх ажил болж чадлаа хэмээн оролцогчид сэтгэгдлээ илэрхийллээ.

Уг үйл ажиллагааг Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөл, Алтайн бүсгүйчүүдийн “Гоо даль” групп,  тус аймгийн сургуулиудын 1998 оны төгсөгчид, Миний нутаг телевиз зэрэг байгууллага, хувь хүмүүс дэмжин хамтран зохион байгуулжээ. 

Холбоотой мэдээ