“Цэвэрхэн шинэлцгээе” аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-01-16 20:31:41

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Хандлагаа өөрчилье” ажлын хүрээнд уламжлалт сар шинийн баярыг угтан “Цэвэрхэн шинэлцгээе” аяныг өрнүүлж эхэллээ.


Аяныг нэг болон хоёрдугаар сард өрнүүлэх бөгөөд уг ажлын хүрээнд ард иргэдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хэрэгжүүлнэ гэдгээ тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Золжаргал мэдээлэв. 

Мөн сар шинийн баярыг угтаж уул, усаа бохирдуулахгүй тахин шүтэж, байгаль орчинд ээлтэй, хог хаягдал багатай эко гарын бэлгийг сонгохыг ард иргэдэд уриаллаа. 


Холбоотой мэдээ