Гэмтэл согогийн тасгийг өргөтгөн тохижууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-01-23 19:34:27

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтэл согогийн тасгийг өргөжүүлэн, нэгдүгээр сарын 22-ны өдөр нээлтээ хийлээ. 

Нээлтийн үйл ажиллагаанд орон нутгийн болон эрүүл мэндийн салбарын удирдлагууд, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон юм. Тус тасгийг орон нутгийн хөгжлийн сангаас 24.2 сая, өөрийн 3.5 сая нийт 27,7 сая төгрөгийн санхүүжилтээр тохижуулсан байна. 

Гэмтэл согогийн тасаг нь өмнө нь чих хамар хоолой, мэс заслын тасагтай хамт үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол ийнхүү тусдаа тасаг болсноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай хүргэх боломж бүрджээ. Тус тасаг нь өдгөө гурван эмч, долоон сувилагч, хоёр үйлчилгээний ажилтан нийт 12 эмч эрүүл мэндийн ажилтан, 21 ортойгоор ажиллаж байна.

Холбоотой мэдээ