Аймгийн нийт нутгийн 54 гаруй хувь нь зудын эрсдэл өндөртэй байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-01-16 20:21:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн нийт нутгийн 54 гаруй хувь нь зудын эрсдэл өндөртэй байна. Харин нийт нутгийн 20 гаруй хувь нь дунд зэрэг, 30 гаруй хувь нь бага эрсдэлтэй гарсан байна.


Тодруулбал, нэгдүгээр сарын хоёрны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл 54 хувь нь их үүнээс 35.6 хувь нэн их, 18.4 хувь их эрсдэлтэй байгаа тухай тус аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлэв. Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Халиун, Төгрөг, Жаргалан, Тайшир, Тонхил, Хөхморьт, Баян-Уул, Дарив, Шарга сумын нийт нутагт зудын эрсдэл нэн их гарчээ.

2019 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар тус аймгийн нийт нутгийн 40 гаруй хувьд их эрсдэлтэй гарсан бол ийнхүү энэ сарын хоёрны өдрийн байдлаар зудын эрсдэл нэмэгдсэн байна.

Холбоотой мэдээ