Сурагчид “Үндсэн хуулиа хэн сайн мэдэх вэ" асуулт хариултын тэмцээнээр мэдлэгээ сорив

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-01-15 10:03:30

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн үйл ажиллагаанд сурагчид оролцон мэдлэгээ дээшлүүлэв.


Тодруулбал, нэгдүгээр сарын 13-ны өдөр тус аймгийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, бусад байгууллага хамтран “Эх орон бидний төлөө үндсэн хууль" сэдэвт сургалт, “Үндсэн хуулиа хэн сайн мэдэх вэ" асуулт хариултын тэмцээнийг сурагчдын дунд зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд Есөнбулаг сумын 12 жилийн “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургууль, АШУҮИС-ийн Лицей сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчид идэвх санаачилгатай оролцов.

Сургалтад нийт 160 гаруй сурагч хамрагдсан бол асуулт хариултын тэмцээнд 45 сурагч оролцсоноос нэгдүгээр байрыг Есөнбулаг сумын нэгдүгээр сургуулийн 10б ангийн сурагч П.Зөнбилэг, хоёрдугаар байрыг 11 дүгээр ангийн сурагч Н.Золжаргал нар тус тус эзэлж дурсамж мөнгөн шагналаар шагнуулжээ.

Холбоотой мэдээ