Махны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 500-1000 төгрөгөөр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-01-21 21:07:15

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн "Шинэ-Алтай" захад махны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 500-1000 төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, тус захад нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар хонины мах нэг килограмм нь 6500, ямааных 5500, тэмээнийх 6000, үхрийнх 7500, адууных 5500 төгрөгийн үнэтэй байна.


Махны худалдаачид: "Энэ жил малчид мал болон мах төдийлөн сайн нийлүүлэхгүй байна. Үүнтэй холбоотойгоор мал, мах зарж борлуулж байгаа цөөн хэдэн малчид бидэнд үнэтэй нийлүүлж байгаа" хэмээлээ. Мөн уламжлалт сар шинийн баяр болохтой холбогдуулан махны үнэ цаашид өсөх хандлагатай байгаа ажээ.


Холбоотой мэдээ