Ойрын өдрүүдэд зарим газраар цас орж, шуурна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-01-15 21:11:28

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Ойрын өдрүүдэд Говь-Алтай аймгийн зарим газраар цас орж шуурахыг тус аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.


Тодруулбал, энэ сарын 16-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 17,19-нд зарим газраар цас орно. Харин салхи 17, 18-нд зарим газраар секундэд 12-14м/с хүрч ширүүснэ, бусад хугацаанд 6-11 м/с байх төлөвтэй байна. Энэ өдрүүдэд агаарын температур Алтайн өвөр говь болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байх ажээ.



Холбоотой мэдээ