“Эерэг хандлага, хөгжил-2020” сэдэвт уулзалт лекц Говь-Алтай аймагт боллоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-11-28 15:46:54

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас төгсөх ангийн сурагчдын дунд жил бүр зохион байгуулдаг “Эерэг хандлага, хөгжил-2020” сэдэвт уулзалт лекц 11 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймагт боллоо.


Энэ удаагийн уулзалтад Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагч, анги удирдсан багш нар  идэвх санаачилгатай оролцсон юм. Уулзалтын үеэр хувь хүний хөгжил, манлайлал, ирээдүйдээ итгэх итгэл, эх орноороо бахархах сэтгэл, эерэг хандлагын талаар лекц уншиж, харилцан ярилцсан юм.

Түүнчлэн уулзалтад оролцсон сурагчдад мэргэжлээ сонгоход туслах зорилгоор их, дээд сургуулиудын танилцуулга, гарын авлагыг үнэ төлбөргүй өгсөн бөгөөд төгсөгчдөд шинэ санаа, шинэ сэтгэлгээ, эх оронч хандлага төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой ажил боллоо хэмээн сурагчид сэтгэгдлээ илэрхийлэв.


Холбоотой мэдээ