"Ардын урлагийн анхдугаар их наадам"-ын шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-11-25 21:50:29

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг даргын ивээл дор Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, уртын дууч, С.Эрхэмбаярын нэрэмжит  "Ардын урлагийн анхдугаар их наадам"-ыг амжилттай зохиож шилдгүүдийг тодрууллаа. 

Наадамд тус аймгийн 18 сум, 2 тосгоны 70 ардын авьяастан оролцож уртын дуу, ардын дуу, хөөмэй-исгэрээ, монгол бүжиг, ардын хөгжим гэсэн ардын урлагийн төрлүүдээр өрсөлдөн юм. Шилдгүүдийг танилцуулбал, Уртын дууны төрөлд Э.Цогбадрах, ардын дууны төрөлд Б.Мөнх-Эрдэнэ, хөөмий исгэрээ төрөлд Б.Дэмбэрэлсамбуу, ардын бүжгийн төрөлд н.Сарантуяа, ардын хөгжмийн төрөлд Ч.Батсүрэн  нар тэргүүн байр эзэлж шилдэг ардын авьяастан гэдгээ батлан харуулжээ. 

Ардын урлагаа эзэмшүүлэх, өвлүүлэх, сурталчлах, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, харилцан суралцах, хамтран уран бүтээл туурвих, үндэстнийхээ соёл урлаг, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Говь-Алтай аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн  ойг угтаж энэхүү наадмыг санаачлан зохион байгуулсан байна.


Холбоотой мэдээ