Ардын урлагийн анхдугаар наадам эхэллээ

Фото
185@montsame.mn
2019-11-23 18:25:37

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Улсын начин С.Эрхэмбаярын нэрэмжит Ардын урлагийн анхдугаар наадам Алтай хотноо эхэллээ.

Энэ удаагийн наадам 5,500,000 мянган төгрөгийн шагналын сантай бөгөөд уртын дуу, ардын дуу, хөөмэй-исгэрээ, монгол бүжиг, ардын хөгжим гэсэн төрлүүдээр явуулах ажээ. Наадамд тус аймгийн 18 сум, 2 тосгоны 70 орчим шилдэг ардын авьяастнууд өрсөлдөж байна.