Санхүүчдийн баяраа жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн амжилтаар угтав

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-11-28 15:58:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/  Говь-Алтай аймгийн санхүүгийн салбарынхан Монгол Улсад Санхүүгийн алба үүсч, хөгжсөний 108 жилийн ой, Санхүүчдийн баяраа жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн амжилтаар угтлаа.


Тодруулбал, Түүхт 108 жилийн ойгоо тэмдэглэж буй тус салбарын хамт олон Төрийн сангаар дамжин санхүүждэг босоо болон хэвтээ төсвийн 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтэд хяналт тавин ажиллаж, нийт төсвийн 0,5 хувиас багагүй дүнгээр хэмнэлт бий болгох зорилтоо биелүүлсэн байна.


Төсвийн орлогын төлөвлөгөө нь сар, улирал, жилийн дүнгээр бүрэн давж биелж байгаа тус салбарын хамт олны баярын хүндэтгэлийн хурлыг 11 дүгээр сарын 28-ны өдөр Алтай хотноо зохион байгуулж салбартаа манлайлан, үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүсийг шагнаж, урамшууллаа. Тухайлбал, Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Т.Цэндсүрэн, Санхүү, банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр Х.Одгэрэл, Г.Эрдэнэбаяр, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр С.Баянжаргал, Г.Даваадулам, Б.Эрдэнэсүрэн, Д.Алтайбаяр, Х.Баялагмаа, С.Уранцэцэг, аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Г.Эрдэнэнбаяр, Б.Мөнгөнхуяг нарыг тус, тус шагналаа.


Холбоотой мэдээ