Нийт нутгийн 40 гаруй хувь нь зудын их эрсдэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-12-05 21:50:27

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн нийт нутгийн 40 гаруй хувь нь зудын их эрсдэлтэй байна. 

Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс тус аймгийн зудын эрсдэлтэй бүс нутгийн зураглалыг 11 дүгээр сарын 20-ны байдлаар гарган олон нийтэд танилцууллаа. Уг зураглалаас үзвэл нийт нутгийн 40 гаруй хувьд их /нэн их 10.8%, их 34.2%/, 40 гаруй хувь нь дунд зэрэг, 20 гаруй хувь нь бага эрсдэлтэй гарсан байна.

Тодруулбал, зудын хамгийн их эрсдэлтэй бүс нутагт тус аймгийн Халиун, Цээл, Цогт, Тонхил, Баян-Уул, Жаргалан, Бигэр сумын зарим хэсэг харин хамгийн бага эрсдэлтэйд Эрдэнэ, Алтай, Баян-Уул, Хөхморьт сум багтжээ.


Холбоотой мэдээ