Шүлхий өвчний үеэр 170 орчим сая төгрөгийн зардал гарчээ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт өнгөрөгч хавар 8 сумын нутагт шүлхий өвчин гарч айл өрх, аж ахуйн нэгж, аймаг орон нутагт зөвхөн мөнгөн дүнгээр 170 орчим сая төгрөгийн зардал гарсан байна. Үүнээс гадна малчдын мах, сүү цагаан идээ боловсруулах, хувийн хэвшлийн худалдаа, бензин түгээх газруудын ажиллаагүй өдрийн орлого, аялал жуулчлалын цуцлагдсан захилга, малчдын сэтгэл санааны хохирол зэргийг тооцвол их дүн гарна.
2424 өдөр