СЭЛЭНГЭ: Өвлийн үзэсгэлэнг Сайхны хөтөлөөс тольдохуй
Сүхбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн иргэд төдийгүй гадаад, дотоодын аялагчдын очих дуртай газруудын нэг бол Сайхны хөтөл. Зун, намартаа ногоон дэвсгэртэй амралт, зугаалгын бүс болдог энэ газар өвөл цасан бүрхүүлд хучигдаж, нам гүм, тайван уур амьсгалтай аялал жуулчлалын онцгой бүс болж хувирдаг. Цас хунгарласан хөндий, мөстсөн горхи, цагаан уулс нь гэрэл зураг сонирхогчдын анхаарлыг татахуйц үзэсгэлэнтэй дүр төрхийг бүтээдэг.
91 өдөр