СЭЛЭНГЭ: Гандуу, хуурайшилт ихтэй, хадлан тэжээлийн гарц муутай зэрэг шалтгаанаар нөөцөд өвс бэлтгээгүй
Сүхбаатар,
2025 оны аравнэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Энэ жил
Сэлэнгэ аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн
нөөцөд 513 тн өвс, 445 тн тэжээл, 1 тн
эрдэс тэжээл бэлтгэх даалгаврыг Засгийн газраас өгчээ. Гэвч өнгөрсөн зун тус
аймгийн хэмжээнд гандуу, хуурайшилт ихтэй, хадлан тэжээлийн гарц муутай зэрэг
шалтгаанаар аймгийн нөөцөд өвс бэлтгээгүй байна.
3 өдөр