СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд -38–43 градус хүрч хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-01-14 14:08:31

Сүхбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/.  Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар өнөөдөр цас орж, зарим сумын нутгаар цасан шуурга шуурна.

 

Энэ сарын 16-наас нийт сумдын нутгаар хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө -37-42 градус, өдөртөө -27-32 градус хүрч хүйтрэхийг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

 

Өнөөдрийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Цас орж, зарим сумын нутгаар цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -18-23 градус, бусад сумдын нутгаар шөнөдөө -19-24 хүйтэн, өдөртөө -12-17 градус хүйтэн байна.

 

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -22-24 градус, өдөртөө -15-17 градус хүйтэн байна.

 

Энэ 15-19-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 19-нд нутгийн баруун хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -37-42 градус, өдөртөө -27-32 градус бусад сумдын нутгаар шөнөдөө -32-37 градус, өдөртөө -22-27 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ