СЭЛЭНГЭ: Буриадын Бүгд Найрамдах Улсын их, дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцах боломж бий
Сүхбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденов тэргүүтэй албаны төлөөлөгчид энэ сарын эхээр Сэлэнгэ аймагт ажлын айлчлал хийхдээ Сүхбаатар сумын Улсын тэргүүний Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль дээр зочилж, уулзалт хийсэн. Тэрбээр уулзалтынхаа үеэр тус сургуулийн сурагчдыг эцэг эхийн хамт Буриад улсад айлчлахыг урьж, Буриадын их, дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцах боломж байгаа гэдгээ хэлсэн юм.
117 өдөр