СЭЛЭНГЭ: Дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-30 14:05:05

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд баригдаж байгаа 70 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу амжилттай үргэлжилж байна.

 

Тус дулааны цахилгаан станцын эхний үе шатыг 2025 онд, хоёрдугаар үе шатыг 2026 онд  тус тус ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаа юм.

 

Дээрх байгууламжийг барих нийт өртөг нь 108.4 сая ам.доллар бөгөөд “Райд Монголий” ХХК өөрсдийн хөрөнгөөр хоёр жилийн дотор барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.  

 

Аймгийн төв Сүхбаатар суманд энэхүү станцыг барьж байгуулснаар эрчим хүчний хараат байдлыг бууруулж, орон нутгийн хөгжилд ихээхэн түлхэц болох юм.

 

Холбоотой мэдээ