СЭЛЭНГЭ: ”Өсвөр үхэр бордох загвар хоршооны төсөл”-ийг Жавхлант суманд хэрэгжүүлнэ
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ
Сүхбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. ”Өсвөр үхэр бордох загвар хоршооны төсөл” хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын “Бумбат таван богд” хоршоонд ажиллалаа.
“Бумбат таван богд” хоршоо анх 2012 онд нэг сая төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, 9 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 431 гишүүнтэй үндсэн 4, гэрээт 12 ажилтантай болжээ.
Тус хоршоо сүүний үйлдвэр,
цагаан идээ боловсруулах, мал, мах, түүхий эд бэлтгэл, газар тариалан, аялал
жуулчлал, ноос, ноолуур, арьс шир, ногоо, зөгийн бал гээд маш олон чиглэлээр
үйл ажиллагаагаа явуулж байна.
Өнөөдөр тус хоршоо
бүтээгдэхүүнээ нийлүүлэх агуулахтай, тэжээл тарих газартай болсон бөгөөд цаашид
малын ашиг шимийг улам нэмэгдүүлэхээр зорьжээ.
Иймээс хоршооныхоо бүтцэд
тулгуурласан ”Өсвөр үхэр бордох загвар хоршооны төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
болжээ.
Төсөл нь малын гаралтай түүхий
эд бүтээгдэхүүний зорилтот зах зээлийг хөгжүүлж, бэлтгэн нийлүүлэлт,
боловсруулалт, борлуулалтын оновчтой сүлжээг бий болгох, мөн мах, сүүний гарц
нэмэгдүүлэхэд чиглэжээ.
Өсвөр үхрийг жорын дагуу
бэлтгэсэн “Баавар” тэжээл, байгалийн хадлан, ногоон болон даршилсан тэжээл, бусад эрдэс нэмэлт тэжээл,
зөвлөх багийн зөвлөсөн технологийн дагуу тэжээснээр 35 хоногийн хугацаанд
хоногийн нэмэгдэл жин 40-50 кг нэмэгдсэн үр дүн гарчээ.
Тус төслийг ХХААХҮЯ, ЖДҮГ,
ХААБ, ХААК, Цахим хоршоо төсөл, “Хараа хөвч хангай” ХХК, “Майнд теч” ХХК зэрэг
байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.
Улаанбаатар