Сэлэнгэ аймгийн хараа бүсээс 25 жилийн дараа улсын аварга хамт олон төрлөө
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас холбогдох
журмын дагуу 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн улсын аваргууд тодруулахад Сэлэнгэ аймгаас “Улсын аварга малчин”-аар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт багийн малчин Х.Батсүх, Хүдэр
сумын Тарвагатай багийн малчин Н.Цогнэмэх, Ерөө сумын хоёрдугаар багийн малчин С.Түмэн-Өлзий, “Улсын аварга
тариаланч хамт олон”-оор Сэлэнгэ аймгийн Баянгол сумын "Түмэн бут" ХХК, Сэлэнгэ
аймгийн Хушаат сумын "Мо Мо Агро" ХХК-иуд, “Улсын аварга
тариаланч”-аар Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Б.Анхтөр,
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Товхон хан” ХХК-ийн механикжуулагч Д.Алтанхуяг нар тодорчээ.
2365 өдөр