Сэлэнгэ аймгийн Төрийн албан хаагчид номын дуу сонслоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-03 15:06:02

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Төрийн албаны тухай хууль түүнийг дагаж мөрдөхөөр УИХ, Засгийн газар, Төрийн албаны зөвлөлөөс батлан гаргаж буй тогтоол, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад цөөнгүй хүндрэл бэрхшээл, хүлээлт үүсдэг байна.

Иймээс энэхүү байдлыг харгалзан нэгдсэн зөвлөмж чиглэл өгөх зорилгоор Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас 17 сум, 6 тосгодын ИТХ-ын нарийн бичгийн дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, төрийн захиргаа хууль эрх зүйн мэргэжилтэн, архив бичиг хэргийн ажилтнууд, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, төр, төсвийн байгууллагын удирдлагууд, хүний нөөцийн мэргэжилтнүүд, архив албан хэрэг хөтлөлт хариуцсан нийт 400 гаруй төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг Төрийн албаны зөвлөл, Архивын ерөнхий газартай хамтран явуулсан бөгөөд “Төрийн албаны тухай хууль, эрх зүйн актуудын хэрэглээ, анхаарах асуудлууд”, “Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт бэлтгэх” сэдвийн дор зохион байгуулжээ.

Сургалтад Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Д.Баатарсайхан, Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Г.Зоригтбаатар нар оролцож мэдээлэл өгсөн байна. Мөн “Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт бэлтгэхэд удирдлагын хүлээх үүрэг”, “Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт бэлтгэх нь”, “МУЗГ-ын 2017 оны 04 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд удирдлагаас анхаарах асуудал”, “Цахим архивын мэдээллийн сан бүрдүүлэлт”зэрэг сэдвээр Архивын ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ш.Дариймаа, Архивын ерөнхий газрын мэдээллийн технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Болд нар мэдээлэл хийжээ.

 

Холбоотой мэдээ