Сумандаа сайхан амьдрах нөхцөл бүрдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-04-25 11:40:02

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Орхон сумын төвийн нэгдсэн халаалтын инженерийн шугам татах ажлыг улсын төсвийн 430 сая төгрөгийн өртөгөөр хийж эхэллээ.

Тус ажлын тендерт Дархан-Уул аймгийн “Бурхант хясаат” ХХК шалгарч, ажлаа эхлүүлээд байна. Орхон сумын төвийн нэгдсэн халаалтын инженерийн шугам татах эл ажилд 2018 онд 100 сая төгрөг, 2019 онд 235 сая төгрөг, 2020 онд 95 сая төгрөгийн санхүүжилт тус тус хийх аж. Энэхүү суманд тохитой амьдрах бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 2020 онд дуусч, ашиглалтад орох ажээ.  

Холбоотой мэдээ