Эцэг эхчүүд бүтээлч ажил хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-01 15:54:37

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Мандал сумын Эко ЕБ-ын 1-р сургуулийн А.Алтансувд багштай 6-р ангийн эцэг эхчүүд санаачилга гарган өөрсдийн хүч хөдөлмөрөөрөө хүүхдүүдийнхээ сурах орчинд бүтээлч ажлууд хийж байна.

Эцэг эхчүүд энэ удаа эко цэцгийн мандал хийжээ. Хаягдал дугуй ашиглан хийсэн энэхүү цэцгийн мандлыг “Эко Мандал-ажиглалт, туршилтын талбай"-н орох үүдний хэсгээс Их Мандал асар хүртэлх хэсэгт явган хүний замын хоёр талаар тавьсан байна. Тус ангийн эцэг эхчүүд цаашид уг ажлаа үргэлжлүүлэн олон бүтээлч ажил хийхээр зорьж байгаа гэв.  

Холбоотой мэдээ