Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар бороо орно

ЛАВЛАГАА
erdenechimeg@montsame.mn
2018-07-08 10:15:43
Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгуудын нутгаар  бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
2018 оны 07 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус,  бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 градус дулаан байна.
 
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Холбоотой мэдээ