Улиастай сум 8900 гаруй ширхэг модыг нийтийн эзэмшлийн газар тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-06-18 22:41:51

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Хот тохижилт үйлчилгээний газраас Улиастай сумд 1.3 га талбайд зүлэгжүүлэлтийн ажлыг хийжээ. Энэ жил аймгийн төв Улиастай сумд нарс, шар хуайс, гүйлс, монос, сарнайн бут зэрэг 10 нэр төрлийн 8972 ширхэг модыг тарьсан байна.

Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайн хогийг цэвэрлэж 16500 тн хогийг ачиж хогийн цэгт төвлөрүүлж ландшафт хийсэн байна. Улиастай сумын нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн болон хоёр голын гүүрийг засаж сэлбэн будаж тэмдэг тэмдэглэгээ хийжээ.
Завхан аймаг энэ жил “Эко Завхан” аяны хүрээнд улиас, бургас, шар хуайс, хайлаас, чацаргана, үхрийн нүд, агч, шинэс, гацуур гэсэн 9 төрлийн 22911 ширхэг мод, сөөгний тарьц, суулгацыг тарьжээ. Эдгээр суулгацыг иргэд хашаандаа болон, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн талбай, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн талбайд тарьж суулган усалгаа, арчилгаа хийж хамгаалалтын хашаа хийгээд байгаа ажээ.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ