100 гаруй залуу бүтээн байгуулалтын ажилд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-03 13:12:08

Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, аймгийн Залуучуудын холбоотой хамтран “Ажилтай, орлоготой Өвөрхангайн залуус” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгөөр Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж Арвайхээр хотод ажиллаж, тогтмол ажил, орлогогүй залуусыг бүртгэсэн бөгөөд 25-40 насны 100 гаруй залуу бүтээн байгуулалтын ажилд буюу зам, барилгын салбарт ажиллах хүсэлтээ өгсөн бол 30 орчим залуучууд байнгын ажилд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.Тэд өөрийн гэсэн ажилтай, тогтмол орлоготой болохыг маш их хүсч байгаагаа хэлж байв.

Мөн Залуучуудын Хөдөлмөрийн төв биржийн сургалт хариуцсан мэргэжилтэн З.Отгонзаяа ахлах ангийн 170 гаруй сурагчид мэргэжлээ хэрхэн зөв сонгож чадварлаг боловсон хүчин болох талаар сонирхолтой сургалт явуулсан бол төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ж.Довдон "Бүтээн байгуулалт-2016" болон МЗХ-ноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа “Илгээлтийн эзэд-2” төсөл хөтөлбөрийг танилцууллаа.

Б.Батчимэг 

Холбоотой мэдээ