Ээлжит хуралдааны товыг зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 09:59:19

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 13-р хуралдааныг ирэх сарын 3-нд хуралдуулахаар товыг зарлав.

Хуралдаанаар Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны ажлын тайлан, Аймгийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн явц, үр дүн цаашдын зорилт, Аймгийн 2014 оны төсвийн гүйцэтгэл 2015 оны төсвийн өнөөгийн байдал, 2016 оны төсвийн төслийг батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ