Үзүүр түрүүний бөхөд аймгийн харцага цол олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 17:07:06

“Өсөх буянт-Талын хүчтэн” дэвжээний нэрэмжит аймгийн цол олгох үндэсний бөхийн барилдаан Баруун-Уртад боллоо.

Аймгийн начин болон сумын цолтой 25 залуу тойргоор барилдсанаас Эрдэнэцагаан сумын уугуул, аймгийн начин А.Батсуурь түрүүлж, Онгон сумын уугуул, аймгийн начин Н.Өсөхбаяр үзүүрлэж, аймгийн харцага цолны болзол хангасан байна.

-Манай дэвжээ аймаг орон нутагт үндэсний бөхөд сонирхолтой хүүхэд залуусыг тодруулах, тэдний бэлтгэлийг хангах зорилготой зургаа дахь жилдээ ажиллаж байна. Жил бүр дэвжээний нэрэмжит барилдаан зохион байгуулж  аймгийн цол олгодог болсоор 3 жил болж байна гэж  “Өсөх буянт-Талын хүчтэн” дэвжээний тэргүүн, аймгийн харцага А.Ганбаатар ярилаа. 

Сүхбаатар аймаг.  Г.Сүхээ

Холбоотой мэдээ