Шинээр хоёр зуугаад хүүхдийн элсэлт авчээ

Орон нутагт | Сүхбаатар
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 15:30:15

Сүхбаатар аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/ нь 472 суралцагч, 60 орчим багш, ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Шинэ хичээлийн жилд 185 суралцагч элсүүлснээс өнгөрсөн хавар 9 дүгээр анги төгссөн 135 хүүхдийг 2.5 жилээр суралцуулж барилгын засал чимэглэл, гоо засал, бетон арматурчин, автомашины засварчин зэрэг 6 мэргэжлийг эзэмшүүлэх бөгөөд сар бүр 70,0 мянган төгрөгийн тэтгэлэг авах юм байна. 

Мөн 24-өөс дээш насны 50 хүнийг  нэг жилийн хугацаагаар оёдолчин, барилгачин, төмөр замын замчины ангид суралцуулахаар болжээ. 

Г.Сүхээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд