Чандмань сум малчиддаа туслах аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-30 10:12:33
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Чандмань сум “Малчиддаа тусалъя” аяныг сумандаа хоёр үе шаттайгаар зохион байгуулж, өвөлжилт хүнд байгаа энэ үед уламжлалт "шеф"-ийн харилцаагаа сэргээжээ.
Сумын Соёлын төв “Жаргалант баг”-т 80.0 мянган төгрөг, Сумын ЗДТГазар “Тахилт баг”-т 500.0 мянган төгрөг, ЕБС-ийн хамт олон “Баянхайрхан баг”-т 300.0 мянган төгрөг, бод богийн нэмнээ, лаа, шүдэнз, бээлий зэрэг эд материалын тусламж, Эрүүл мэндийн төвөөс “Талын булаг баг”-т 200.0 мянган төгрөг ба бусад эд материалын тусламж үзүүлж, мөн сумын нөөц бүрдүүлэхэд 500.0 мянган төгрөгийн тусламж, “Бүжинхэн” хүүхдийн Цэцэрлэг “Сүлжээ баг”-т 125.0 мянган төгрөг, Улаанбаатар хотын иргэн н.Цэрмаа 100 ширхэг бээлий зэргийг сумын малчдад зориулсан хандив тусламжаар өгсөн  байна.
Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй зудын эрсдлийг даван туулах үйл ажиллагааг дэмжиж хямдралтай үнэ бүхий өвс тэжээлийн дэмжлэгийг малчдад хүргэж эхэлж байна. Одоогийн байдлаар 20 тн тэжээл аймгаас ирснийг хуваарилж байгааг ажлын хэсгээс мэдээлсэн юм.
Одоогийн байдлаар Чандмань сумын өвс тэжээлийн нөөц, аймгийн Засаг даргын дэмжлэг, аймгийн нөөцийн өвс тэжээлийг нэгтгэн нийт 545 өрхөд хуваарилан хүргэжээ. Мөн сумын төв болон хөдөөгийн айл өрхүүдийн түлшний хангамж муудсантай холбогдуулан аймгийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгч нарт хүсэлт гаргаж, Хөшөөтийн уурхайн  100 тн нүүрсний нэмэлт  таталтыг шийдвэрлүүлэн хэрэгжүүлж байна.
 
Цаашид сум орон нутгийн удирдах ажилтнуудын зүгээс  гадны аймаг, сумын нутагт отроор явж байгаа айл өрх, иргэдээ эргэх, өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авах, Нутгийн зөвлөлүүдтэй хамтран малчдад туслах арга хэмжээг зохион байгуулах, Хөдөөгийн айл өрхүүдэд тулгамдсан хүн хүч, техник хэрэгслийг татан оролцуулах ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх, Суманд үйл ажиллагаа явуулдаг ШТС-уудад хандаж иргэдэд шатахууны үнийн хөнгөлөлт үзүүлэхэд уриалах, үр дүнд хүргэх, Дэлгүүр, ААН-үүдэд хандаж малчдад туслах зорилгоор үнийн хөнгөлөлт үзүүлэх уриалгыг хүргүүлэх, Үүрэн телефоны сүлжээний операторуудад хандаж иргэд, малчдад ярианы төлбөрийн хөнгөлөлт, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд уриалах зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байлаа. 
 А.Бямбасүрэн
 
Холбоотой мэдээ