Мэргэжлийн хяналтынхан дадлагажих сургалтад хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-20 15:13:18

Хүнсний чиглэлийн хяналтын хуудсыг ашиглах дадлага сургалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран зохион явуулжээ.

Сургалтанд Баянхонгор, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чиглэлийн байцаагч, бизнес эрхлэгчид хамрагдсан байна.       

Мэргэжлийн хяналтын байгууллагаас бизнес эрхлэгчдийн ажил үйлчилгээний чанарыг сайжруулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын талаарх улсын байцаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх дадлага сургалтыг 3 чиглэлээр хийжээ. Тодруулбал, Сүү, сүүн бүтээгдэхүүн, цэвэр усны үйлдвэрлэл, хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналтын хуудсаар үнэлгээ өгч ажилласан байна. Мөн эрсдлийн удирдлагын стратеги, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар бодит мэдээлэл цуглуулах ажлыг хийжээ. Түүнээс гадна хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, зөвлөгөө зөвлөмж өгөх, төрийн байгууллагуудын ажлын туршлага солилцох зэрэгт дадлагажжээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ